Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр товлогджээ. Хуралдаанаар танхимуудын саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлах эсэх асуудлыг тус тус хэлэлцэх аж.
Мөн хуульд заасан үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсонтой холбоотой шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал болон “Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт зэргийг хэлэлцэнэ.
Эх сурвалж: Улсын дээд шүүх
0 Сэтгэгдэл




















