БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Ху Зинтаогийн залгамжлагч хэвлэлээр гарлаа

Аль есдүгээр сарын 1-нээс хойш сураг тасарч хэвлэлд огт үзэгдэхгүй байсан, БНХАУ-ын орлогч дарга Си Зиньпин анх удаа хэвлэлд ил гарлаа. Тэрээр өнөөдөр өглөө Үндэсний шинжлэх ухаан сурталчлах ажлын хүрээнд Хятадын ХХА-н их сургуульд зочилсон байна. Түүний сургуульд очсон талаар өөр нэмэлт мэдээлэл байхгүй байна. Тэр сүүлийн хоёр долоо хоног огт үзэгдэхгүй болж түүний оролцох ёстой байсан арга хэмжээнүүдэд БНХАУ-ын бусад удирдах нөхөд оролцож байсан юм. Хятадын Засгийн газар, намын удирдлагаас ч энэ талаар тайлбар хийхгүй байсан юм.
Түүнийг нурууны гэмтэл авсан, гэх зэргээр янз бүрээр таамаглаж байна. 59 настай Си Зиньпинийг энэ аравдугаар сард ХКН-ын дарга болоод 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга болж Ху Зиньтаог залгамжилна гэж байгаа юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл