Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
МАН бүлэг: Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.01.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ярилцлаа. Энэ удаагийн Намрын чуулган өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж, гурван сар гаруйн хугацаанд хуралдсанаар төгсгөлийн шатандаа орж байна. Үндсэн хуулиараа бол бид ажлын 75 хоногийн хугацаанд хуралдах ёстой. Энэ нь нэгдүгээр сарын дундуур дуусч байгаа юм. Намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай олон хуулиуд бий. Энэ асуудлаар бүлгийн хуралдааны үеэр санал солилцож, дүгнэлт гаргалаа. Ялангуяа, Эдийн засгийг сэргээх чиглэлээр “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөртэй холбоотойгоор МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр өргөн барьсан юм. Үүнд: Нийгмийн даатгалын шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслүүд юм. Эдгээр хуулийн төслүүдийн талаарх ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээллийг сонслоо.

Түүний дараа гишүүд асуулт асууж, үг хэлж, санал солилцлоо. Ингэснээр Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хэсэг нь Нийгмийн даатгалын хуулийн төслүүдэд сайтар ажиллах шаардлагатай байгаа юм” гэв.

1 Сэтгэгдэл
Er55 em50 tegeed tetgeweriin dood 500000 bolgochih
Хамгийн их уншсан