Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Засгийн газраас өргөн барьж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, МАН-ын бүлэг завсарлага авсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг бүлгийн хурлаар авч хэлэлцлээ. Бүлгийн гишүүд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжиж, УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллаад хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Гадаад нөхцөл байдал болох хоёр хөрш, Казакстан улсын нөхцөл байдал, тухай улсад амьдарч байгаа монгол иргэдийн асуудлаар мэдээлэл өгсөн. Цаашид Казакстан улсад суугаа манай улсын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар Элчин сайдын яам болон Консулын байгууллагаас анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан