Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
АЧАА БАРААТАЙ ЧИНГЭЛГҮҮД ХИЛЭЭР ОРЖ ИРЛЭЭ

Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой арга хэмжээнүүдийг газар дээр нь хэрэгжүүллээ. 

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээврийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын өндөр хяналтад зохион байгуулж, чингэлэг тээврийн үйл ажиллагааг ийнхүү эхэллээ. 

Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа барааг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм. Улмаар чингэлэг тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан ч Монголын талаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын алба хаагч, жолооч нарыг тусгаарлан, халдвар хамааллын өндөр дэглэм дор ачаа тээврийн үйл ажиллагааг  ажиллуулах юм. 

Өөрөөр хэлбэл, экспорт импортын ачаа барааг тасралтгүй явуулах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, тогтворжуулах зорилгоор Засгийн газраас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. 

Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ. 

БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх  улс руу импортлох ачаа бараа, чингэлэгүүд төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “СиноТранс” компани “0” цэг дээр авч ирэх эрхийг авсан. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг тусгаарлан байрлуулах,  “0” цэгээс Замын-Үүд дэх ложистикийн төв рүү чингэлэг бүхий ачааг  зөөх шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Ложистикийн төвд буусан чингэлэг бүхий ачаа барааг  Улаанбаатар  хот болон бусад аймаг хот руу уртын тээврээр хүргэнэ. 

Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, халдварын эерэг тохиолдол гаргахгүй бол хилийн боомтуудын хооронд чингэлэгтэй ачаа тээврийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, өдөрт гарах чингэлэгийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

2 Сэтгэгдэл
Цамын үүдээс уртын цуваагаа үнэ хаяалцуулна гэсэн. Тэгэхээр үнийн хөөрөгдөл болж л таарна шүү дэ. Наа засгийн газар чин та нарын анхаарлыг бараа тасралтгүй орж ирж байгаа дээр анхаарлыг чин татаад байна. Цаагуураа уртын цувааг үнэ хаяж тээвэрлэлт хийхээр юмны үнэ өснө шүү дэ. Тэр үнэтэй зөөж оруулж ирж байсан жолооч нар чинь хэсэг 0 цэг дээрээс оруулж ирж байсан мэстээ алдсан уурандаа уртын тээвэр дээрээ нэмээд л явчихна.
зөв бна үнээ нэмээд байсан жолооч нарыг бүү оролцуул
Хамгийн их уншсан