БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Коран судар шатаагч Терриг ХБНГУ-д ирэхийг хориглолоо

ХБНГУ-ын Дотоод хэргийн яам АНУ-ын Флорипа мужийн номлогч Терри Жонсыг өөрийн улсдаа нэвтрэхийг хориглосон байна. Хоригт “Хуулийн үүднээс түүнийг ХБНГУ болон Шенгений хэлэлцээрийн орнуудад нэвтрэхийг хориглож байна” гэсэн байна.
Зөнч Мухаммедийг гутаасан кино нь лалын шашинт орнуудад дуулиан тарьж хүчирхийлэл өдөөсөнтэй холбогдуулан ийм арга хэмжээ авахад хүрчээ. Терри Жонсыг германы “Умард Рейн-Вестифалию”, “Германы төлөө” гэдэг байгууллагууд өөрийн шугамаар эх орондоо уриад байсан юм байна. Германы ДХЯ-ны тэргүүн Ханс-Петер Фридрих “Гэм зэмгүй мусульман” гэдэг кино нь интернетээр тарвал германд амьдарч байгаа лалын шашинтнуудын зүгээс ямар нэгэн эсэргүүцэл гарч магадгүй гэдгийг тэмдэглэсэн байна.
Лалын шашинтнуудын шүтээн болсон коран судар шатаасан учраас шүүх Терри Жонсыг Америк дахь лалын шашны хамгийн том төв болох Мичиган мужийн Диборно дахь төвд орохыг хориглож 1846 оны хуулиар “тайван байдал алдагдуулсан” хэмээн нэг доллараар торгох ялаар шийтгэсэн юм. Энэ хавар тэрээр өөрийн талын 20 хүнтэй нийлж коран судрын хэд хэдэн хувийг шатаасан учраас галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн хэмээн 271 доллараар торгосон юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл