Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлэв
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгдүгээр сарын 31-ний болон хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд боллоо.
Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.
САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ИХ ШӨВӨГТ:
- Улсын гарьд М.Бадарч
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын харцага Т.Баасанхүү
- Аймгийн заан Э.Мөнхжаргал нар шалгарсан юм.
XVII ЖАРНЫ “БУЯН ҮЙЛДЭГЧ” ХЭМЭЭХ УСАН БАР ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН УЛС, АЙМГИЙН АЛДАР ЦОЛТОЙ 256 БӨХИЙН БАРИЛДААНД:
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал найм давж түрүүллээ.
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан долоо даван үзүүрлэлээ.
Бөхийн барилдааны наймын давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их шөвгийн дөрвөн бөхөд “Бахархал” гардуулж, баяр хүргэлээ.



0 Сэтгэгдэл























