Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Спрайт хөгжлийн лиг 22-нд эхэлнэ
Сагсан бөмбөгийн уралдаан, тэмцээн, шоу үзүүлбэр, секц дугуйланг сүүлийн найман жил тасралтгүй амжилттай зохион байгуулж буй “TLG13” ТББ энэ жилээс Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж эхэллээ. 2012-2013 оны сагсан бөмбөгийн цоо шинэ улирал “Спрайт хөгжлийн D лиг”-ээр эхлэх юм байна. Тэмцээн энэ сарын 22-ны өдөр эхлэх бөгөөд одоогийн байдлаар хөгжлийн лигийн аваргын төлөө 40 гаруй баг өрсөлдөхөө мэдэгдээд байгаа аж. Спрайт хөгжлийн лигээс шалгарсан шилдэг найман баг Спрайт супер лигт оролцох эрхтэй болно. Мөн энэ жилээс эхлэн Спрайт лиг сонирхогчийн гэсэн тодотголоо хадгалж дээд лигийн тамирчин оруулахгүй болсон нь ажилчин залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх томоохон лиг болон цар хүрээгээ улам нэмж байна.Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон “TLG13” ТББ хамтран аравдугаарсарын сүүлээр дээд лигийн шилдэг найман баг, Спрайт супер лигийн шилдэг найман багаас бүрдсэн “Холбоодын цом” тэмцээн, арваннэгдүгээр сард сагсан бөмбөгийн “Их наадам”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сагсан бөмбөгийн “Их наадам”-ын тухайд ахмад, залуучууд, өсвөр үе гэсэн насны ангилалтайгаар зохиогдох юм. Эдгээр тэмцээний дараагаар урлаг спортын алдартнуудын сагсан бөмбөгийн телевизийн шоу, сурагчдын дундах “Мөрөөдлийн баг” тэмцээнүүдийг зохион байгуулахаар мөн төлөвлөсөн ажээ.
Ж.Цэцэгмаа
0 Сэтгэгдэл




















