Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
Хийн хоолойн төслийн 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайланг тус төслийн удирдагч Л.Амарсанаа болон Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич нар Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, энэ онд хийх ажлын талаар хэлэлцлээ.

Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн хүрээнд өнгөрсөн онд гурван томоохон ажлыг төлөвлөсөн нь биеллээ олсон юм. Тодруулбал, байгалийн хийн хоолойн зурвас газрыг тодруулах, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгах, Тусгай зориулалтын компанид шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох байсан нь бүрэн дуусаж, дараагийн шатны ажил руу ороход бэлэн болоод байна.

Энэ онд уг төслийн хүрээнд инженер геодези, инженер экологи, инженер археологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй аж. Уг ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан бөгөөд арваннэгдүгээр сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан төслийн багийнханд хандаж Монгол Улсын Засгийн газраас ажлын үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид гарах хүндрэл бэрхшээлийг дор бүрд нь шийдвэрлэж, төслийг цаг алдалгүй үргэлжлүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.

Харин Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич “Бид өнгөрсөн жилийнх шиг хурдаар ажиллавал энэ онд илүү үр дүнд хүрэх боломжтой” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас уг төслийг дэмжин ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан