Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
ИБУИНВУ-ын Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Элчин сайд Филип Маронд хандаж ОБЕГ-ын үйл ажиллагаа, үндэсний хэмжээний гамшиг, ослын үед хариу арга хэмжээ авах чадамжийг нэмэгдүүлэх, онцгой байдлын байгууллагын чадавхыг сайжруулах асуудлаар тус улсын Онцгой байдлын байгууллагатай хамтарч ажиллах, туршлага солилцох, хүний нөөцийг бэлтгэх, техник технологийг шинэчлэх асуудлаар хамтран ажиллах санал тавьсан юм.

Шадар сайд хэлсэн үгэндээ “Манай улс Онцгой байдлын байгууллагын стратеги, зорилтыг шинэчилж байгаатай холбогдуулан гамшиг ослын үед авах хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын тусламж дэмжлэг, хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Элчин сайд Филип Малон “Манай хоёр улс олон салбарт хамтран ажилладаг ч Онцгой байдлын байгууллагатай одоогоор хамтран ажиллаж байгаагүй. Тиймээс энэ салбарт цаашид үр бүтээлтэй хамтран ажиллахад бид бэлэн байна. Ялангуяа Их Британийн Онцгой байдлын байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай туршлага солилцох ажлыг зохион байгуулах бүрэн боломжтой” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан