Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гүний уснаас аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийлээ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчидтай хамтран  “Хүйтний улиралд гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг  зохион байгууллаа.

Хамтарсан дадлага сургуульд 19 алба хаагч хамрагдаж, усны гүнд тандалт хийх, аврагч нар 7,5 метрийн гүний шумбалт хийж, нуурын гүнд живсэн автомашинд холболт хийх, живсэн автомашиныг усны гүнээс татан гаргах гэсэн гурван үе шаттайгаар явагдсан юм.

  Дадлага сургуулийн үеэр нуурын эрэг орчимд салхины хурд 9-11м/сек, агаарын температур -24-27 градус хүйтэн байсан бөгөөд хөдөлгөөнт удирдлагын байрыг ашиглан Шуурхай штаб болон бүсийн төвтэй холбогдож цагийн байдлыг тухай бүр илтгэж, сансрын долгион ашиглан Монгол орны хаанаас ч мэдээ, мэдээлэл солилцох боломжтойгоороо онцлог байлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан