Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Орон зайн мэдээллийн системийн хэрэглээг хэвшүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллалаа

Австри Улсын Вена хотод төвтэй НҮБ-ын гадаад сансрын хамтын ажиллагааны байгууллага (UNOOSA), түүний хөтөлбөр болох гамшгийн менежмент, шуурхай хариу арга хэмжээнд зориулсан сансрын мэдээллийн платформ (UN-SPIDER) нь Онцгой байдлын ерөнхий газартай гамшгаас хамгаалах, эрсдэлийн бууруулах үйл ажиллагаанд орон зайн мэдээллийг нэвтрүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах чиглэлээр 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд “Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн”, МУЗН, НҮБ-ын хүнсний хөтөлбөр, Олон улсын гамшгийн чартер зэрэг байгууллагуудтай хамтран 10 удаагийн сургалтыг зохион байгуулж, 250 гаруй алба хаагчийг танхим болон цахимаар хамрууллаа.

Онцгой байдлын ерөнхий газар “Олон улсын гамшгийн чартер”-т албан ёсоор бүртгүүлж гишүүн болж, томоохон гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед тухайн байршил дахь бодит цаг хугацааны өндөр нарийвчлал бүхий сансрын зураг хүлээн авах, ашиглах нөхцөл бүрдсэн юм.

Мөн хамтын ажиллагааны хүрээнд холбогдох алба хаагчдыг Хятад, Энэтхэг зэрэг улсуудад сансрын болон орон зайн мэдээллийн технологийн чиглэлээр сургалтад хамруулах боломжийг бүрдүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан