Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
Хилийн боомт орчимд хяналт тавьж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” сэдэвт аймаг, нийслэлийн удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан зөвлөгөөнд оролцогчдод хандан хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн зэргийг цуцалж, урт удаан хугацааны дараа “Шар” түвшинд шилжсэн, улмаар эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн энэ цаг үед Аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартайгаа уулзаж байгаадаа Улсын онцгой комиссын даргын хувьд баяртай байна” хэмээгээд цаашид эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах талаар онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томоохон зорилт нь “Боомтын сэргэлтийн бодлого” бөгөөд боомтуудын хүчин чадлыг сайжруулж, экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх шаардлага энэ цаг үед зүй ёсоор тулгарч буй.

Хилийн боомт орчимд халдварын тархалт нэмэгдэж экспорт, импорт тасалдахаас сэргийлэх үүднээс Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав, Булган, Боршоо, Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур хилийн боомтуудад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хэвээр байгаа.

Иймд хил орчмын бүс нутагт халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхэд боомт бүхий аймгууд болох Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар,Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын удирдлага онцгойлон анхаарч ажиллахыг Шадар сайд энэ үеэр даалгасан юм.

Тэрбээр “Одоо цаашид бид зөвхөн цар тахал яриад байж таарахгүй. Бид одоо хөгжил дэвшил, хөдөлмөр бүтээл, бодлого шийдэл, бүтээн байгуулалтын тухай ярина. Хямралын дараах эдийн засгаа сэргээхийн тулд хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ чөлөөт бүс, газрын тос боловсруулах үйлдвэр, гурван улсыг дамнасан байгалийн хий дамжуулах төсөл зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэхэд орон нутгийн бүх шатны байгууллагуудын оролцоо чухал” хэмээв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан