Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцлээ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 392 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д заасныг баримтлан шүүгчийн 392 дугаар захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Тодруулбал тус шүүгчийн захирамжийн Тогтоох хэсгийн 6 дахь заалт буюу хэргийн нотлох баримтаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн О.А-ийн хүсэлт /1 хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны огноотой Итгэмжлэл олгох тухай албан бичгийг /1 хуудас/ тус тус хассугай... гэснийг хэргийн нотлох баримтаас хасах нь буруу гэж үзсэн байна.

Харин нэхэмжлэгч Ардчилсан намын өмгөөлөгчийн гаргасан “Ардчилсан намын тамга, тэмдгийн * хяналтын дугаарыг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн * дугаартай Тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлэх, мөн дээрх дүгнэлтийг үндэслэн дахин олгосон тамга, тэмдгийн* хяналтын дугаарын улсын бүртгэлийг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан