Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зудын үеийн хүүхэд хамгаалал сургалтыг эрсдэл өндөр сумдад зохион байгуулав

Завхан аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зудын улмаас хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах зорилго бүхий сургалтыг зудын өндөр эрсдэл бүхий 7 суманд зохион байгууллаа.

 Сургалтад сум тус бүрийн Засаг даргын Тамгын газар болон Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, сурагчдын төлөөллийг хамруулан зудын үед хүүхдэд үүсч болох эрсдэлийн үнэлгээг хийж эрсдэл бууруулах төлөвлөгөө боловсруулан сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах саналыг хүргүүлсэн юм.

Мөн сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд тохиолдож болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, сургуулийн орчинд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, хөлдөлт, осголтын үед анхан шатны тусламж үзүүлэх сургалтуудыг явуулж, “Анхаар” апплейкшныг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан