Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хотын дарга Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа үндэсний үйлдвэрлэгчид, чадварлаг удирдагч нарын нэгдэл болсон Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр уулзлаа.  “СЕО” клуб нь Монгол Улсад эдийн засаг, хууль зүйн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизм бий болгох зорилготой аж.

“Энэ зорилго нь Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай орчинтой болгох, эдийн засгийг сэргээх зорилготой нийцэж байгаа тул бид нэг зүгт харах ёстой” гэж Хотын дарга уулзалтын үеэр онцолсон.

Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл урлаг болон улс төрийн төв. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсын хөгжил Улаанбаатар хотоос шууд хамааралтай гэсэн үг. Иймээс энэ уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдсан зарим асуудлыг боломжит хэлбэрээр хэрхэн хамтран шийдвэрлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагууддаа манлайлал үзүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх бодит боломж, нөхцөлийн талаар ярилцсан юм.

Цаашдаа илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж байгаад уулзалтад оролцогчид санал нэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө бодитой, үр дүнтэй ажлууд хийх, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан