Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ

Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ. Ингэснээр иргэн та доорх лавлагаанууд дээр мэдээллээ өөрчлөх шаардлагатай бол тус үйлчилгээг сонгож, нөхөн бүртгэлээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийлгэх боломжтой болсон гэсэн үг юм.

  1. Төрсний нөхөн бүртгэл
  2. Гэрлэсний нөхөн бүртгэл
  3. Гэрлэлт сэргээсний нөхөн бүртгэл
  4. Гэрлэлт дуусгавар болсны нөхөн бүртгэл
  5. Эцэг /эх/ тогтоосны нөхөн бүртгэл
  6. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний нөхөн бүртгэл
  7. Үрчилсний нөхөн бүртгэл
  8. Шилжилт хөдөлгөөний нөхөн бүртгэл
  9. Нас барсны нөхөн бүртгэл

Түүнчлэн нөхөн бүртгэлийн үйлчилгээний тусламжтайгаар хуулийн этгээд татан буулгах тухай мэдэгдэх, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл зэрэг үйлчилгээг авах боломжтой.

  1. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөх
  2. Хуулийн этгээд татан буулгах тухай мэдэгдэх
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл (Төрөөс худалдаж авсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх)
  4. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл (Бэлэглэх гэрээ)

Тус үйлчилгээг авахын тулд та www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, үйлчилгээнүүд цэсээс иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн гэсэн үйлчилгээ рүү орон НӨХӨН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ гэсэн үйлчилгээг сонгосноор та тус үйлчилгээг цахимаар үнэ төлбөргүй авах боломжтой.

Үйлчилгээг авахын тулд НОТЛОХ БАРИМТ хавсаргах шаардлагатай гэдгийг анхаараарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан