Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж хамтран ажиллах асуудлаар олон улсын худалдааны зуучлалын “Samirtex” байгууллага болон хувцас, загварын салбарын үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. 

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын улмаас бий болсон эдийн засгийн хямрал болон түүхий эд, бараа материалын хомсдолтой холбогдуулан үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хүнд нөхцөл байдалтай тулгарч байгаа. Нийслэлээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч, тэдгээрийн ажлын байрыг хадгалах, үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.

Олон улсын худалдааны зуучлалын “Samirtex” байгууллагын ерөнхий захирал Илхан Эрдэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч компаниудад тулгамдаж буй түүхий эд, бараа материалын хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан биеийн тамирын хослолыг хямд өртгөөр, чанартай үйлдвэрлэхэд Улаанбаатар хот болон бусад хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах саналтай байгаагаа онцлов. Түүнчлэн талууд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн төгсөгчдийг гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцах, мөн ажиллах боломжийг хангах талаар санал солилцсон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан