Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана
УИХ-ын дарга Г.Занданшатар хяналт, шалгалтын тухай хуулийг сэтгүүлчдэд танилцууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар “УИХ ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтыг Авлигатай тэмцэх газар, Үндэсний Аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль ба засаглалын харилцан хяналт тэнцэл” сэдвийн хүрээнд сургалт хийсэн юм. Тэрбээр сэтгүүл зүйн салбар мэргэжлийн, ёс зүйтэй, баримт нотолгоонд суурилсан байж улмаар итгэл үнэмшил бүхий мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх нь чухал болж байна. Хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл зэрэгцэн оршиж байх ёстой.

Энэхүү засаглалын үндсэн зарчмыг хангахад хэвлэл мэдээллийнхэн дөрөвдэх засаглалын үүргээ гүйцэтгэж хамтран ажиллахын чухлыг онцолсон юм. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хяналт шалгалтын хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль 7 бүлэг 58 зүйлтэй. Энэхүү хуулиар хяналт шалгалтын арга хэрэгсэл, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог тодорхой зааж өгсөн бөгөөд төсвийн хяналт, хяналтын сонсгол хийх, хянан шалгах Түр хороо байгуулах зэрэг үйл ажиллагааг тусгажээ.

“УИХ ба сэтгүүл зүй” ээлжит сургалт тодорхой сэдвийн дагуу болж буй учраас хамтран зохион байгуулагчид хэвлэл мэдээллийн байгууллагынхантай хэрхэн хамтран ажиллах боломж, хуулийн хүрээнд мэдээлэл түгээх гарц болон үйл ажиллагаагаа танилцуулсан мэдээллийг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан