Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Дээлтэй Монгол” өдөрлөгт Онцгой байдлын сургууль амжилттай оролцлоо

ДХИС-ийн Суралцагчийн хөгжлийн төв, Сонсогч, оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан “Дээлтэй Монгол” өдөрлөийн загварын уралдааны “Шилдэг хос дээлтэн” төрөлд Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч О.Мягмарсүрэн, 622 дугаар дамжааны сонсогч Б.Өсөхбаяр нар, багш, албан хаагчдын дунд зохион байгуулсан уралдааны “Шилдэг эрэгтэй” төрөлд дамжааны захирагч багш, ахлах дэслэгч А.Амарболд нар тэргүүн байрт шалгарлаа.

Мөн сонсогч, суралцагчдын дунд зохион байгуулсан “АХА” тэмцээний аваргаар 621 дүгээр дамжааны сонсогч Р.Буянжаргал тодорсон юм.

Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Дартс-2022” тэмцээнд ОБС-ийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Батцэцэг тэргүүн байр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Оюунтунгалаг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Уралдаан, тэмцээнд амжилт гаргасан багш, албан хаагч, сонсогч нарыг Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, дэд профессор, дэд хурандаа Н.Батсайхан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан