Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гал унтраах автомашин болон шуурхай албаны автомашины жолооч нарын нэгдсэн сургалт боллоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас гал унтраах автомашин болон шуурхай албаны автомашины жолооч нарыг мэргэшүүлэх, ажлын хариуцлага, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, цэргийн албыг хэвшүүлэх, техник, тоног төхөөрөмжтэй ажиллах дадлага олгох зорилгоор нэгдсэн дадлага сургалтыг энэ сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад тус газрын харьяа анги, салбарын гал унтраах автомашин болон шуурхай албаны автомашины жолооч, механик жолооч нарын 30 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан тус сургалтаар Онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах, техникийн үйлчилгээ, засвар хийх журам, заавар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй жолоодлогын үндэс зэрэг сэдвүүдээр аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, “ТУАС” авто жолооны сургуультай хамтран явууллаа.

Мөн хээрийн дадлагыг тусгай бэлтгэсэн талбайд автомашинуудыг аюулгүй жолоодох, хонгилоор гарах, ухрах үйлдэл, автомашиныг хажуугийн зогсоолд зөв байрлуулах, ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах, цуваа байрлалтай туг сүлжих зэрэг үйлдлүүдийг хийж, бартаат замаар автомашиныг жолоодох дадлага сургуулийг зохион байгууллаа.

Түүнчлэн шинээр олгогдсон автомашинуудыг танилцуулан гал унтраах зориулалтын автомашины тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах, ус соруулах, шахах арга ажиллагааны талаар гал унтраах автомашины жолооч нараар дадлага хийлгэлээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан