Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА
Гэрт үйл ажиллагаагаа явуулдаг байсан Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо

Нийслэлийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 4 бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 23 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

40 жилийн түүхтэй тус цэцэрлэг нь өмнө нь гэрт үйл ажиллагаагаа явуулдаг байсан бөгөөд шинэ барилгатай болсноор багш, ажилчдын орон тоо болон хүүхдийн орны тоо нэмэгдэхээс гадна хүүхдүүд илүү тохитой, аюулгүй орчинд хичээллэх боломж бүрдэж байна.

Багануур дүүрэг нь хүүхдүүдээ 100 хувь хамруулдаг ч хүн амын өсөлт, суурьшилт тэлж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн тоогоо нэмж буй. Ирэх хавар гэхэд 2 дугаар хороонд мөн 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга баригдаж буйг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тус цэцэрлэгийн нээлтийн үеэр хэллээ.

Мөн тэрбээр “Анх гадаа жорлонтой, гэрт хүүхдээ хүлээн авдаг байсан тус цэцэрлэгт шинэ барилга барих саналыг хүлээн авч, төсөв хөрөнгийг нь шийдэж өгсөн тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга, одоогийн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд баярласнаа илэрхийлье” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан