Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА
С.Амарсайхан: Өнгөрсөн хоёр жил бидний хувьд хүнд сорилт, өндөр шалгуур, хариуцлагыг мэдрүүлсэн түүхэн он цаг байлаа

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр өндөрлөлөө. Хоёр өдөр зохиогдсон зөвлөгөөнд нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага гээд нийт 278 зочид төлөөлөгч оролцов. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Манай улс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах стратеги, хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна. Эдгээр стратеги, хөтөлбөрүүдэд нотолгоонд суурилсан, ач холбогдолтой, үр дүнтэй шинэлэг интервенц нэвтрүүлэхийн зэрэгцээ, удирдлагын манлайлалд онцгой анхаарал хандуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд оновчтой зөв удирдлага хамгийн чухал.

Өнгөрсөн хоёр жил бидний хувьд хүнд сорилт, өндөр шалгуур, хариуцлагыг мэдрүүлсэн түүхэн он цаг байлаа. Та бүхнийхээ нугарашгүй, хугарашгүй, зогсолтгүй зүтгэсэн итгэл сэтгэлийн хүчээр хүндрэлийг хохирол багатай даван туулж байна” гэлээ.

1 Сэтгэгдэл
Saihan hulgailsan l bz.
Хамгийн их уншсан