Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“ТАЛХ ЧИХЭР” ХК 3М ӨНДӨР ХОТОЛ БЯЛУУ ХИЙЖ, БҮСГҮЙЧҮҮДЭЭ БАЯРЛУУЛЛАА

 “Талх Чихэр” ХК нь 1984 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан цагаас хойш Хотол олноороо бялууран дурлах амтат бялууг тасралтгүй үйлдвэрлэж ирсэн. Энэ утгаараа 2021 оноос хойш “Хотол” бялууны үйлдвэр нэртэйгээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, бялуу, бялуун төрлийн нандин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

“Хотол” бялууны үйлдвэр нь түүхий эд материал хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн хүрэх бүх шат дамжлагууд дээр Олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000:2018, Чанарын удирдлагын тогтолцооны  ISO 9001:2015, Лабораторийн чанар удирдлагын тогтолцооны  ISO/IEC 17025:2018 стандартыг нэвтрүүлж, эрүүл, чанартай амтлаг бүтээгдэхүүн  үйлдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Бялуу бол аливаа баяр, ёслолын арга хэмжээний гол амттан байдаг. Энэ утгаараа олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Талх Чихэр” ХК-ийн “Хотол” бялууны үйлдвэр компанийнхаа нийт бүсгүйчүүддээ зориулан 3м өндөр 120см диаметр бүхий ХОТОЛ БЯЛУУ хийж, гэнэтийн бэлэг барьлаа. Энэхүү бялууг хийхэд “Хотол” бялууны үйлдвэрийн шилдэг 10 бялуу урлаач 4 давхар уг бялууг 36 цагийн турш тасралтгүй хийсэн бөгөөд 24 сая төгрөгийн үнэлгээтэй уг бялууг хийхэд  45кг  уусмал, 345кг кекс, 130кг сүүн крем, 9кг фондант, 52кг жимсний чанамал ашигласан байна.

Монгол улсын хэмжээнд ийм өндөртэй бялуу хийх суурь ховор бөгөөд 3м өндөр уг бялуунд зориулан “Талх Чихэр” ХК-ийн инженер, техникийн албаны уран гарт мужаан, инженерүүд тусгайлан хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан