Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хотын дүрмийг гуравдугаар сарын 15-нд танилцуулах үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Манайх  бүтээн байгуулалтын 74 ажил хийхээр төлөвлөгөөндөө тусгасан. Үүний 31 нь авто замын, 22 нь сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж, найм нь инженерийн байгууламжийн шугам сүлжээ, бусад 13 ажил байгаа. Сургууль, цэцэрлэгийн 22 барилга, байгууламжаас 19-ийнх нь захирамж, шийдвэр гарсан. Хоёр нь шүүхийн шатанд хянагдаж байгаа. Нэг байршил нь тусгай хамгаалалттай газарт хамаарах тул албан бичиг хүргүүлсэн” гэлээ.  Хотын дарга Улаанбаатар хотын тойрог хурдны зам, Улаанбаатар хөнгөн галт тэрэгний газар чөлөөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгож, Хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах ажлын явц ямар байгаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хэзээ танилцуулахыг асуув. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хотын дүрмийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Гуравдугаар сард багтаан эхний төслөө Зөвлөлийн хурлаар танилцуулна” гэхэд гуравдугаар сарын 15-н гэхэд танилцуулах үүрэг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан