Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр есөн үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал,

  • Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулж ажиллах.
  • Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх.
  • Сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбайн тоног төхөөрөмж, сүүдрэвч, орчны эдэлбэр газрын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмолжуулан, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
  • Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох, зайлшгүй тохиолдолд бэхэлгээ, хаалт, хамгаалалт хийж, хяналт тавих ажилтныг томилох.
  • Ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн орчинд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  • Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулж, автобусны буудлуудыг таглаж зогссон жолооч нарт хариуцлага тооцох, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг журамлах, торгох, оноо хасах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга, нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.
  • Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1008 дугаар захирамжийн дагуу Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан