Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АЙМГУУД ӨӨРСДИЙН ОНЦЛОГ, НӨӨЦӨД ТУЛГУУРЛАН ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭ ХИЙНЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-наас эхлэн хөдөө, орон нутагт ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Түүнчлэн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар зааварчилгаа өгч ажиллана.

Өнөөдрийн байдлаар “e-mongolia” системд найман аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Үүнээс тодруулбал,

Төв аймаг - 47 үйлчилгээ

Хөвсгөл аймаг - 71 үйлчилгээ

Булган аймаг - 62 үйлчилгээ

Дархан уул аймаг - 61 үйлчилгээ

Орхон аймаг - 74 үйлчилгээ

Сэлэнгэ аймаг - 73 үйлчилгээ

Сүхбаатар аймаг - 76 үйлчилгээ

Хэнтий аймаг - 71 үйлчилгээг цахимжуулжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр аймгууд дээрх тооны нутгийн захиргааны үйлчилгээг гар утас болон суурин компьютераасаа авах боломжийг бүрдүүлсэн гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ, “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой бөгөөд операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан