Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ажлын хэсгийн нэгдсэн хуралдаан зохион байгуулагдаж байна

Дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг Монгол Улсад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, нөхцөл байдлын мэдээг цуглуулах, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөвлөмж гаргах чиглэлээр нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон.

Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нэгдсэн Үндэстний байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу үнэлгээ хийх нэгдсэн хуралдааныг ОБЕГ-тай хамтран зохион байгуулж байна.

Хуралдааны үеэр “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилга, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалын дагуу 2018-2019 онд хийгдсэн үнэлгээний үр дүн, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх” аргачлалыг танилцуулж, Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг онооны аргаар үнэлэх үнэлгээний ажил /1-10 дугаар үндсэн чиглэл/, Үндсэн чиглэл тус бүрийн үнэлгээний үр дүнд суурилсан зөвлөмж гаргаж, дүгнэлт боловсруулах юм. 

Ажлын хэсгийн хуралдаан  2022 оны 03 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан