Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт эхэллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад амжилт хүссэн юм.

 Дадлага сургуульд нийслэлийн хүрээний 16 багийн 190 гаруй тамирчин жагсаалын үзүүлэх тоглолт, салаа, бүлгийн 10 км-ийн маршийн замд гүйцэтгэх ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, аврах ажиллагаа, химийн хорт бодисоос хамгаалах норматив гүйцэтгэх ажиллагаа зэрэг даалгаврыг гүйцэтгэж, аваргуудаа шалгаруулна.

Тус дадлага сургууль нь 2004 оноос 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан