Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Төрийн үйлчилгээг хялбаршуулахад бизнес процессын дахин загварчлалыг ашиглаж байна

Швейцарын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар Азийн сан, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд “Бизнес процессын дахин загварчлал” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Азийн сан Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Бизнес процессын дахин загварчлалын арга зүй нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал арга хэрэгсэл тул цагаа олсон сургалт болж байна” гэв.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлээс төрийн үйлчилгээг иргэдэд амар хялбар, хүртээмжтэй арга замаар олгох чиглэлд төрийн үйлчилгээг хорооноос олгох, төрийн үйлчилгээг цахимжуулах гэх мэт олон ажил хийж байна. Эдгээр шинэчлэлийн ард бизнес процессын дахин загварчлал гэдэг арга хэрэгсэл ашиглагдаж байдаг. Энэхүү арга хэрэгсэл нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул дахин загварчлах замаар төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн аргачлал бий болгоход шаардлагатай байна. Ингэхийн тулд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хэлбэрт шилжих боломжийг өргөжүүлэх чиглэл бүхий Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан” гэдгийг онцоллоо.

Сургалтад НЗДТГ, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны “И-Монголиа” академи, Аствишн ХХК, Ухаалаг шийдэл ХХК зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл хамрагдсан юм.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан