Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Элчин сайд нар Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зочилж төслийн үйл ажиллагаатай танилцана

Европын холбооноос Монголд улсад суугаа элчин сайд Аксель Никейз, БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ян Вытопил болон Бүгд найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойко нар Булган аймагт айлчилж байна. Энэхүү дээд түвшний айлчлалын зорилго нь Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл хэрэгжиж буй Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зочилж төслийн үйл ажиллагаатай танилцана.

Европын Холбоо нь тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, нүүрстөрөгч багатай нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засаг руу шилжих явдлыг үргэлж дэмжин ажилладаг. Европын холбооны дэмжлэгээр хэрэгжиж буй төслөөр дамжуулан Булган аймаг болон Хишиг-Өндөр суманд хуванцар хог хаягдлын үр ашигтай менежментийн системийг бий болгох, хуванцар хог хаягдал дахин боловсруулах салбарыг анхаарч дэмжиж байна гэж тус холбооноос МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Аксель Никейз хэллээ.

Ажлын айлчлалын баг төсөл хэрэгжиж буй газрууд болох Эрдмийн өргөө цогцолбор, З-р сургууль болон төсөл хэрэгжилтэд оролцож байгаа Иргэний нийгмийн байгууллага хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийгээд 03 сарын 15 нд Хишиг-Өндөр суманд ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан