Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас  зохион байгуулж байгаа “Мэдлэгийн менежментийн тогтолцоо ба албан бичгийн боловсруулалт” сэдэвт сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад холбогдох үүрэг чиглэл өглөө.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан 50 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Онцгой байдлын байгууллагын удирдлага болон алба хаагчдад олон улсын хэмжээнд баримталдаг стандарт, дүрэм журмыг таниулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах чиглэлээр мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус сургалт энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан