Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Баянзүрх дүүргийн 15,18-р хороонд байрлах 73 гараашийн газрыг чөлөөллөө

Баянзүрх дүүргийн 15, 18-р хороонд байрлах 73 гараашийг буулгаж газрыг чөлөөллөө. Тухайн байршил нь сургууль, цэцэрлэг орчмын бүс бөгөөд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Мөн зарим хэсэгт хогийн цэг хүртэл үүссэн байсан юм.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр хэлэхдээ 

“Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлт, орц гарц чөлөөлөх ажлууд энэ жил эрчимтэй хийгдэж цэгцэрнэ. Иргэдийн зүгээс маш их дэмжиж байгаа. Өөрийн гараашаа буулгуулж байгаа иргэд хүртэл нийтийн эрх ашгийг хангаж байгаа учраас заавал тохижилт хийж өгөхийг хүсч байна. Дүүрэг орон нутгийн зүгээс чөлөөлсөн газар элдэв барилга, байгууламж барихгүй. Шаардлагатай эмнэлэг, цэцэрлэг сургуулийн өргөтгөл хийхээс гадна тухайн орчмын иргэдийн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоолын тохижилт хийж өгнө” гэлээ.  

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 ондоо багтааж нийт 50 байршил 1300 орчим гараашийг буулгаж газрыг чөлөөлөх төлөвлөгөө гарсан. Буулгасан гараашуудын оронд ямар тохижилт хийх талаар хамгийн түрүүнд иргэдээс санал асуулга явуулна. Хийх тохижилтыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв, дүүргийн аж ахуй нэгжүүдтэй хамтран хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

БЗД-ийн "Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв"

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан