Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана
Үндсэн чиглэлийн биелэлт, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ

Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өчигдөр (2022.03.15) Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан бөгөөд төлөвлөгөө нь 6 бодлого, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74,5 хувийн /өссөн дүнгээр 19.5 хувь/ хэрэгжилттэй байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.4-д “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 04 дүгээр сарын 01-ний дотор хянан хэлэлцэнэ.” гэж заасан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан