Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гал унтраах автомашины жолооч нар мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах ангийн гал унтраах автомашины жолооч нарын сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан алба хаагчдад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, Гал түймэр унтраах дүрэм,  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож, дадлага эзэмшүүлсэн юм.

Ингэснээр бүтцийн нэгжүүдийн жолооч бүрэлдэхүүний ажлын хариуцлага, аюулгүй ажиллагаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах болон гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, цэргийн алба, сахилга ёс зүй дээшлэх ач холбогдолтой гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан