Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага “Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ ХЗБХ: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” буюу 13.14 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа
Төрийн үйлчилгээний ажилтнууд маргааш жагсана

ТҮ-1-3 зэрэглэлээр цалинждаг ажилтнуудын ажлын байрны баталгаа, нийгмийн хамгааллын асуудал хүндэрч байгаа талаар өнөөдөр /2022.03.16/ Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Хэвлэлийн бага хурал хийв.

МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргал Хэвлэлийн бага хурлын зорилгыг танилцуулж, орон нутагт цалингаа бүтэн авч чадаагүй, ажлын байрны баталгаандаа санаа зовниж байгаа тухай санал гомдол ирүүлэх болсон талаар мэдээлэл өгөөд маргааш МБШУҮЭХ, Сургуулийн өмнөх ҮЭ-ийн хороо, МҮЭ-ийн холбооноос хамтарсан тайван жагсаал хийх болсон гэлээ.

УИХ-ын 2020 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар Монгол улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирддлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтад орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагуудын тухай хууль энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдож дээрх ажилтнуудын цалин хөлс хугацаандаа олгогдохгүй, сэтгэл санааны хүнд нөхцөлд орсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов.

Орон нутаг, нийслэлд ЕБС, СӨБ, МСҮТ-ийн бага тушаалын ажилтнууд адил гомдол ирүүлж байгаа, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирддлагын тухай хуулийн 20.1.18 дугаар заалтыг хүчингүй болтол тэмцэнэ гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан