Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Спорт явган аялалын аварга тодорлоо
Иргэдийн спортын их наадмын Спорт явган аялалын тэмцээн “Хар усан тохой”-д болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь нийслэл Улаанбаатар хотод биеийн тамир, спортын байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой, “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд нийслэлийн иргэдийг бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдний идэвх сонирхолыг дэмжих, иргэдийг эрүүл зөв амьдрах хэм хэмнэлд сургах зорилгоор зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой болсон юм. Анхан шатны тэмцээнд есөн дүүргээс 72 хорооны 864 иргэд хамрагдсанаас нийслэлийн шигшээ тэмцээнд есөн дүүргийн 108 иргэд амжилттай оролцлоо. Тэмцээнийг аялах явц, үүргэвч, цугларалт ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлт, азимут, хөгжилтэй буухиа, дартс гэсэн төрлүүдээр явуулж нийлбэр дүнгээр багуудыг байр эзлүүлэв.Ингэснээр нэгдүгээр тэргүүн байрт О.Мэндбаяр дасгалжуулагчтай, Батболд ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо шалгарсан байна.
Ж.Цэцэг
0 Сэтгэгдэл




















