Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ Офицеруудын ордноо зохион байгуулагдаж байна.

Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг болон БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо. Баярын хурлыг нээж ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг үг хэлсэн юм. Тэрээр “Зэвсэгт хүчний өнөөгийн хөгжил, бидний хамтдаа бүтээсэн ололт амжилт бүхэн нь улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа байх, бүс нутгийн энх амгалан байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, дэлхий дахинаа Монгол Улсын нэр хүндийг улам бүр өргөх үйл явцаар тодорхойлогдох болно.

Цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг улам бүр төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг сайжруулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэг томоохон зорилт бидний өмнө тулгарч байна.

Энэхүү зорилго, зорилтуудыг бүтээлч ажил болгон хэрэгжүүлэхэд бүх шатны удирдлага болон нийт бие бүрэлдэхүүний идэвх санаачилга, хичээл зүтгэл, дэмжлэг, оролцоо чухал үүрэгтэй бөгөөд өмнөх амжилт ололтдоо тулгуурлан дайчин замнал, түүхэн уламжлалаараа Зэвсэгт хүчнийхээ хөгжил, төлөвшилд бодит хувь нэмрээ оруулан их үйлсийг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэндээ түүхт ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний дараагийн 100 жилийн түүхэн гараа, 101 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ эхэлж байгааг баяртайгаар уламжилъя!” гэв. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо нар нийт бие бүрэлдэхүүнд хандаж баяр хүргэж үг хэллээ.

Үргэлжлүүлээд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан бие бүхэлдэхүүний төлөөлөлд салбарын шагнал гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан