Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МАЛ ЭМНЭЛГИЙН 6 ЛАБОРАТОРИЙГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ОНОШЛУУРААР ХАНГАНА

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилттэй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа ба тус төслийн малын эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэхээр ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд “Техникийн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавхийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Эхний үе шатанд Нийслэл, 8 аймгийн нийт 28 сум, дүүргийн Мал эмнэлгийн лабораторид үнэлгээ хийж, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгцээг тодорхойллоо. Уг үнэлгээний үр дүнд тулгуурлан үндэсний болон аймгийн 6 лабораторийг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, эм урвалж, оношлуураар хангахаар болоод байна.

Мал эмнэлгийн лабораторид орчин үеийн стандартад нийцсэн нарийвчлал сайтай, өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглахад барилга байгууламжийн хийц бүтээц, түүний цахилгаан, сантехник, агааржуулалтын системд нэлээд хатуу шаардлага тавигддаг. Тиймээс барилга, байгууламжийг засварлах хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тогтоож, нэмэлтээр 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Дээрх ажлын үр дүнд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, Нийслэлийн болон Ховд, Хэнтий, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн лабораториуд малын халдварт өвчнийг оношлох, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу хийж гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Үндэсний болон орон нутгийн мал эмнэлгийн лабораториудыг сүлжээ байдлаар ажиллуулж, хамтад нь хөгжүүлэх үйл ажиллагааг цаашид тогтвортой хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн үндэсний сүлжээг хөгжүүлэх богино болон дунд хугацааны стратеги” (2021-2030)-ийг боловсруулж, МЭЕГ-ын даргын 2021 оны 12 сарын 30-ны өдрийн А/310 дугаар тушаалаар батлуулсан бөгөөд төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтууд нь уг стратегийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан