Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
П.Мөнхбаатар: Сурагчдад иргэний үнэмлэхтэй холбоотой мэдээлэл өгөхөөс гадна шинээр захиалга авах үйлчилгээг үзүүлж байна

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний үнэмлэх гэж ямар баримт бичиг болох, шинээр авахын тулд хаана хандах, бүрдүүлэх материал зэрэг мэдээллийг сурагчдад олгож байгаа юм. Мэдээлэл өгөхөөс гадна Улсын бүртгэлийн зөөврийн төхөөрөмж, киоск машиныг ашиглан шинээр захиалга авах үйлчилгээг ч үзүүлж байна. Ингэснээр 16 нас хүрч анх удаа цахим үнэмлэх авч байгаа болон дахин захиалах сурагчид заавал дүүрэг, банк орох шаардлагагүйгээр сургууль дээрээ энэ үйлчилгээг шууд авч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх хугацаа хүртэл долоо хоног бүрийн хоёр болон дөрөв дэх өдөр дээрх үйл ажиллагааг зохион байгуулна.

Үйл ажиллагааны хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургуулиудаар явж ахлах ангийн сурагчдад мэдээлэл олгоно. Сурагчид өөрсдийн сурч ойлгосон зүйлээ дүү нартаа хуваалцаж, анх удаа иргэний үнэмлэх авахад туслах болно гэсэн юм. Мөн багш нар ч иргэний үнэмлэхний хугацаа сунгалт, дахин захиалах зэрэг үйлчилгээг авах боломжтой гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан