Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Хяналт, шалгалт нэгдсэн арга хэмжээ” сэдэвт сургалт НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд эхэллээ.

Сургалтад төв, орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын 88 алба хаагч хамрагдаж байна.

Алба хаагчдад гал түймрийн улсын хяналтын чиглэлийн дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам, заавар, норм нормативын хэрэгжилтийг хангуулах талаар мэдлэг, мэдээлэл өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөлт, эрсдэлийн ерөнхий, нарийвчилсан үнэлгээний аргазүйг олгох зорилготой тус сургалт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан