Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Эм Энд Жи констракшн" ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах албан бичиг хүргүүлжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Эм Энд Жи констракшн" ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 29094мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах тухай албан бичгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлжээ.

Б.Бат-Эрдэнэ сайдын 01/2002 тоот албан бичигт: "Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29,094 мкв бүхий уг талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно" гэж заасны дагуу усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа юм.

Иймд тус газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж заасны дагуу  "Эм Энд Жи констракшн" ХХК-д олгосон газрыг цуцалж хэрхэн шийдвэрлэсэн талаар 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү" гэсэн байна.

"Эм Энд Жи констракшн" ХХК нь 2016 онд Монгол Улсын анхны хүүхэд залуучуудын усан парк, спорт цогцолбор байгуулна гэж дээрх газрыг эзэмших эрхийг авчээ. Гэвч тус компани усан парк, спорт цогцолбор байгуулахаа больж 25 давхар орон сууцны хороолол барихаар болсон талаар сурталчилгаа хийж эхлээд байгаа аж. 

image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан