Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Уяачид УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж байна

Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбоо /МҮМУУХ/ Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын ажилтай холбоотойгоор УОК-оос хурдан морины уралдааныг тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл түр хориглосон шийдвэр гаргасныг тэд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд "Шүлхий бол зөвхөн үхэрт халддаг өвчин. Мэдээж малын халдварт өвчний эсрэг вакцинжуулалтын ажлыг хийх нь зөв зүйтэй алхам. Гэхдээ тавдугаар сарын 1-ний өдрийн хурдан морины уралдаанд бэлдэж, бүтэн жил хөдөлмөрлөсөн уяачдыг хохироож болохгүй. Шүлхий өвчний дархлаажуулалттай уялдуулж гаргасан дээрх шийдвэр нь олон хүний эрхийг зөрчиж байгаа учраас эсэргүүцэж байна. Хурдан морины сунгаа, давхил эхэлсэн энэ үед гэнэт ийм шийдвэр гаргаж болохгүй шүү дээ. Ирэх сарын 1-ний өдөр улс орон даяар морины уралдаан зохион байгуулна гэдгийг мэдсээр байж цагийг нь тулгаж уралдааныг хориглолоо. Үүнийг олон нийтэд урьдчилан мэдэгдсэн бол уяачид морьдоо тавиад, зуныхаа уяаны ажлаа бодмоор байна. Цаг тулсан үед гэнэт хориглох шийдвэр гаргасан нь нийт уяачдын эрх ашиг, эдийн засагт хохирол учруулж байна Морины уралдааныг тавдугаар сарын 15-ныг хүртэл хориглосон энэхүү шийдвэрийг цаашид дахин сунгах уу гэх асуултад хариулт өгнө үү. Одоогоор уяачид морьдоо уралдаанд бэлдэж уях уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болчихлоо" хэмээн ярив.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан