Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Иргэн Г УБЕГ-т хандан гэрлэлтээ хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байжээ

Сүүлийн хэд хоног Улсын Бүртгэлийн Ерөнхий газар иргэдийн мэдээллийг устгадаг тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаатай холбогдуулан Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас (УБЕГ)-аас мэдээлэл хийлээ. 

УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Иргэн Г-ээс 2021 оны аравдугаар сард УБЕГ-т хандаад, гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, энэ гэрлэлт бол хууль бус гэх гомдол мэдээллийг өгсөн. Түүний дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” шийдвэр гарсан байдаг. Холбогдох конвенцод төлөөлөх эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, хоёрдугаарт  өөрийн биеэр гэрлэх хүслээ илэрхийлсэн байх ёстой гэх шаардлага тавьдаг. Мөн Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар өөрийн биеэр бүртгүүлсэн байх, холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байх, гэрчтэй байх ёстой гэсэн шаардлагыг хангасан нөхцөлд хүчин төгөлдөр гэрлэлт гэж үздэг. УБЕГ гэрлэлтийг хууль бус буюу хуулийн дагуу бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Дүгнэлттэй холбоотойгоор нөгөө талын иргэнээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Мөн энэ асуудал нь шүүхийн шатанд явж байгаа гэж ойлгож байна. Мэдээлэл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш бөгөөд тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй" гэв. 

image
1 Сэтгэгдэл
Хамар Ганболд ичиж үхээч ээ. Гэрлэлт чинь хууль бус юм бол хүүхдүүд чинь хууль бус юм байна шдээ. Гэрлэлтийн бүртгэлээ устгуулсан юм бол 4 хүүхдээ бат устгах уу? Яасан царайгүй муу новш вэ? Эхнэр болон 4 хүүхдэд оногдох хөрөнгийг өг. Чамаас өөр ингэж баяжих тусам баасаа хавчиж байгаа хүн алга
Хамгийн их уншсан