Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Багануур" ХХК-ийн захирал хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

АТГ-ын ажилтнууд өчигдөр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг бусдаас их хэмжээний хахууль авч байхад үйлдэл дээр барьж саатуулсан байна. Түүнийг бусдаас 3,000 ам.доллар авч байгаад ийнхүү саатуулагдсан бололтой. Эрүүгийн цагдаагийн газраас Э.Номинчулууныг шалгаж байсан хэргийг АТГ-т шилжүүлээд удаагүй байхад дээрх үйлдлийг гаргасан байна. Тиймээс түүнийг 48 цагийн хугацаатай албадан саатуулжээ.

Э.Номинчулуунд хахууль өгсөн гэх хэрэгт Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Б.Ганзоригийг холбогдуулж, нэгжлэг байцаалт хийсэн байна. Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн, улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутган шалгаж байсан юм. Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. 

image
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан