Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
2,2 сая иргэнд тоон гарын үсэг олгоно

“Цахим гарын үсгийн тухай” хууль энэ сарын 1-ий өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УБЕГ-аас иргэдэд тоон гарын үсэг олгож эхлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын хэмжээнд 16 нас хүрсэн 2.2 сая гаруй иргэн бүрд цахим гарын үсэг үнэгүй олгох ажил өнөөдрөөс эхэлж байна. Тоон гарын үсэг гэдэг нь цаасан дээр зурдаг гарын үсэг шиг цахим орчинд зөвхөн таныг төлөөлж, баталгаажуулдаг регистрийн дугаар шиг давхардалгүй өгөгдөл юм.  

Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэгтэй болсноор аливаа цахим системд бүртгүүлэх, нэвтрэлт-танилт хийх, цахимаар гэрээ байгуулах, худалдах-худалдан авах үйлчилгээ авах боломж бүрдэж, иргэний мэдээллийн аюулгүй байдал илүү өндөр түвшинд очно. Иргэд тоон гарын үсэг авахдаа улсын бүртгэгч нараар дамжуулан 21 аймаг, есөн дүүрэг болон УБЕГ-ын зургаан үйлчилгээний төвөөр дамжуулан таван жилийн хугацаанд тоон гарын үсгийг үнэгүй авах боломжтой.  Мөн КИОСК машин, “Cloud” байдлаар буюу ухаалаг гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсэг авах боломжтой.  

Ингэснээр иргэд иргэний цахим үнэмлэх болон гар утасны аппликейшн дээрээ тоон гарын үсгийг тээгч байдлаар хэрэглэх боломж бүрдэх юм. Мөн тоон гарын үсэг нь цахим орчинд зөвхөн тухайн иргэнийг таних боломж олгоод зогсохгүй гадаад улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэд цахимаар төрийн үйлчилгээ авах боломжтой болж байна.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан