БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙН САНАЛ ИРЛЭЭ
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААНД 6 ОРОЛЦОГЧ ОРОЛЦОЖ ҮНЭ 15.5% ӨСЛӨӨ
БОРТЭЭГ-НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭКСПОРТ 8.5 САЯ ТОНН БОЛЖ НЭМЭГДЛЭЭ
АҮЭБЯ:ОХУ-ын автобензиний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй гэв
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учрал Г.Занданшатарыг танхимынхаа сайдаар ажиллахыг урилаа
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Францын сонин зөнч Мухаммедын шог зургийг нийтэлжээ
Францын долоо хоног тутмын Charlie Hebdo шог сонин лхагва гарагт худалдаанд гарсан дугаартаа зөнч Мухаммедын шог зургийг нийтэлсэн байна. Сонины нэгдүгээр нүүүрэн дээр мусульманыг хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр сууж, иудын шашинтнаар түрүүлэн явж байгаагаар дүрслээд “хамааралгүй 2” гэж нэрлэжээ. Энэ нь францад өнөөдөр “хамааралгүй” гэдэг кино ихэд нэрд гарч байгаагаар шоглосон хэрэг гэнэ. Зарим шог зурган дээр Мухаммедыг бүр нүцгэнээр зуржээ. “Манай уншигчид Мухаммедыг тэргэнцэр дээр байхыг бүр 20 жилийн өмнөөс мэдэх алдартай шог зураг. Дараа нь энэ зургийг алан хядагчид ашиглаж эхэлсэн. Үүнийг хориглох юм бол дараа нь хүмүүсийг, амьтныг зурахыг хориглож нэг л мэдэхэд бид сониныхоо 16 нүүрийг хоосон гаргах болно шүү дээ” гэж хэвлэлийн ерөнхий редактор Стефан Шарбонье хэлсэн байна. Тэр бас “Энэ зураг хэвлэл сонин уншихыг хүсдэггүй хүний л дургүйг хүргэнэ дээ” гэжээ.
Харин Францын ерөнхий сайд Жан Марк Эйро энэ нь араасаа ямар муу үр дагавар дагуулж мэдэх юм гээд сониныг хэвлэлд бэлтгэсэн бүх хүмүүс хариуцлага хүлээнэ гэсэн байна.
Busdiin shashin shutlegiig hundleh l heregtei !!!!!!!!! neg hunii erh nuguu hunii erheer hyazgaarlagddag altan durmiig zurchvul hariutslaga huleeh ni gartsaagui !!!!!!!!! HEREV HEN NEGEN BURUUTAI BOL ZUVHUN TUUNIIG L BURUUTGAHAAS BUHEL BUTEN SHASHIN SHUTLEGIIG DOROMJLOH NI TUILIIN UTGAGUI
Францын долоо хоног тутмын Charlie Hebdo шог сонин лхагва гарагт худалдаанд гарсан дугаартаа зөнч Мухаммедын шог зургийг нийтэлсэн байна. Сонины нэгдүгээр нүүүрэн дээр мусульманыг хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр сууж, иудын шашинтнаар түрүүлэн явж байгаагаар дүрслээд “хамааралгүй 2” гэж нэрлэжээ. Энэ нь францад өнөөдөр “хамааралгүй” гэдэг кино ихэд нэрд гарч байгаагаар шоглосон хэрэг гэнэ. Зарим шог зурган дээр Мухаммедыг бүр нүцгэнээр зуржээ. “Манай уншигчид Мухаммедыг тэргэнцэр дээр байхыг бүр 20 жилийн өмнөөс мэдэх алдартай шог зураг. Дараа нь энэ зургийг алан хядагчид ашиглаж эхэлсэн. Үүнийг хориглох юм бол дараа нь хүмүүсийг, амьтныг зурахыг хориглож нэг л мэдэхэд бид сониныхоо 16 нүүрийг хоосон гаргах болно шүү дээ” гэж хэвлэлийн ерөнхий редактор Стефан Шарбонье хэлсэн байна. Тэр бас “Энэ зураг хэвлэл сонин уншихыг хүсдэггүй хүний л дургүйг хүргэнэ дээ” гэжээ. Харин Францын ерөнхий сайд Жан Марк Эйро энэ нь араасаа ямар муу үр дагавар дагуулж мэдэх юм гээд сониныг хэвлэлд бэлтгэсэн бүх хүмүүс хариуцлага хүлээнэ гэсэн байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
2015.01.27
























