Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Европын холбоо ОХУ-ын банкуудыг олон улсын гүйлгээний SWIFT системээс салгахаар болжээ

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен  Украин улсын эсрэг дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх зургаа дахь ээлжийн багц хориг арга хэмжээг парламентдаа танилцуулжээ. Үүнд газрын тосны импортын бүрэн хориг багтсан байна.

Бас Украины Буча тосгон, Мариуполь хотод дайны гэмт хэрэг үйлдсэн Оросын армийн өндөр албан тушаалтнуудыг хоригт нэмэхээр болжээ. Мөн Оросын хамгийн том банк Сбербанкыг олон улсын гүйлгээний SWIFT системээс салгах, Оросын төрийн өмчит гурван том телевизийн сувгийг Европын Холбооны орнуудад кабель, хиймэл дагуул, интернэтээр дамжуулахыг хориглох шийдвэр багтсан байна.

Газрын тосны хоригийг хэрэгжүүлэхдээ эхлээд зургаан сарын дотор импортыг нь хориглож, 2022 онд багтаан газрын тосны бусад бүтээгдэхүүний импортыг хориглохоор болжээ.

Европын Холбооны гишүүн 27 улсаас Унгар, Словак улсууд газрын тосны хоригийг эсэргүүцсэн юм. Эдгээр улсуудын онцгой нөхцөл байдлыг харгалзан үзээд энэ удаа хоригийн гадна үлдээж магадгүй байна.

Бусад гишүүн улсууд нь зургаан сарын дотор бусад эх үүсвэрээс газрын тос авахаар зохицуулах ёстой ажээ.

“Орост үзүүлэх дарамт шахалтаа дээд хэмжээнд нь хүргэхийн хажуугаар бид өөртөө болон холбоотнууддаа ирэх хохирлыг хамгийн бага байлгахад анхаарах ёстой. Бид энэ дайнд Украиныг ялуулахыг хүсэж байна” гэж Ляйен хэлсэн байна.

Эх сурвалж

https://www.bbc.com/news/live/world-europe-61295448

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан