Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Модон бөмбөгийн УАШТ болно
Монгол Улсын 2012 оны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн есдүгээр сарын 21, 22-нд “Монгол Шилтгээн” цогцолборын модон бөмбөгийн талбайд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Сономпилын баталсан зааврын дагуу зохион байгуулах аж. Улсын аварга шалгаруулах тэмцээнд Эрчим хүчний зохицуулах хороо, ТЭЦ-3, ТЭЦ-4, Дарханы ДЦС, Эрдэнэтийн ДЦС, УБ ЦТС зэрэг эрчим хүчний байгууллагуудаас баг тамирчид оролцох гэж буйгаараа онцлогтой. Ингэхдээ нэг байгууллагаас эрэгтэй, эмэгтэй тус бүр тамирчнаас доошгүй бүрэлдэхүүнтэйгээр багаа бүрдүүлж оролцохоос гадна, хувиараа мөн өрсөлдөх юм. Тэмцээн цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн дөрвөн төрлөөр явагдаж, дүнгээ гаргана. Нэг тамирчин хоёр төрөлд оролцох бөгөөд цохилтын ганцаарчилсан тэмцээн 24 талбайд болно. Харин холимог хос, талбайн тэмцээнүүд бүгд 12 талбайд болох юм банйа. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулна. Талбайн цохилтын төрлийн тэмцээн нь талбайд хоёр тамирчин халз тулж өрсөлдөн 12 талбайн дийлэнх талбайд нь тэргүүлсэн нь ялагч болж цаашид шалгарсан тамирчид нь бөхчилөх хэлбэрээр дараагийн шатанд шалгаран тоглох журмаар явагддаг байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчдыг ирэх арваннэгдүгээр сарын 22-27-нд Тайваньд болох олон улсын тэмцээнд оролцуулахаар шалгаруулах ажээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчдыг ирэх арваннэгдүгээр сарын 22-27-нд Тайваньд болох олон улсын тэмцээнд оролцуулахаар шалгаруулах ажээ.
0 Сэтгэгдэл




















