Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ШУТИС-ийн хичээлийн VIII байранд "Ажлын байр-2022" өдөрлөг болно

 

 Тавдугаар сарын 12-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт ”Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлан, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна.

9.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд "Ажлын байр-2022" өдөрлөг болно.

11.00 цагт ХЗҮХ-ийн “Хуульчдын танхим”-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Шарын Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй:

Ерөнхий, тусгай анги” номын нээлт болно. Утас: 98066116

11.00 цагт АН-ын төв байранд тус намын 4/11 хэвлэлийн хурал болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Нийгмийн даатгалын сангийн санхүүд маш ноцтой алдаа дутагдал гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн хурал хийнэ.

14.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн компаниудын нэгдсэн чуулган болно. Утас: 80019000

14.00 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Улс төрийн зөвлөлдөх уулзалт болно.

Төрийн ордонд

9.00 цагт “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн хаалт болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулган  болно.

МҮХАҮТ-д

8.30 цагт МҮХАҮТ-д тусгай хэрэгцээт иргэдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт болно.

15.00 цагт “Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг” болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан